Бидний зарчим
Энд автомат машин байхгүй.
Кофе бүр баристагийн гар, тэвчээр, цаг хугацааны үр дүн. Бид хурдыг бус, чанарыг сонгосон. Энэ бол гар урлалын кофе.
Баристагийн гар · урлал
Сифон, гар шахалтат эспрессо, пуровер, турк — кофе бүрийг бид гараараа, тэвчээртэйгээр бэлтгэнэ.
Кофе бүр баристагийн гар, тэвчээр, цаг хугацааны үр дүн. Бид хурдыг бус, чанарыг сонгосон. Энэ бол гар урлалын кофе.
Эспрессо бүрийг гараар шахаж, даралт, хугацаа бүрийг мэдрэхүйгээр хянана.
Уурын даралтаар усыг дээш хөөж кофены үртэй сүлэлдүүлээд, дараа нь шүүж доош буулгана — Харахад нүд баясгам, лабораторийн мэт нарийн ажиллагаатай арга.
Усны хэмийг нарийн тохируулж, алгуурхан хандалснаар кофены үрний жинхэнэ амт, анхилуун үнэрийг бүрэн нээнэ.
Тусгай зэс саванд (Жезве) хийсэн маш нарийн нунтагласан кофег халуун элсэн дунд байрлуулж, жигд халалтаар аажмаар хөөсрүүлэн хандлах Туркийн уламжлалт арга.